“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг УИХ хэлэлцэж тогтоолын төсөл батлахаар боллоо
Өчигдөр, 14:29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их хуралд өргөн барьсан билээ. Тус илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороо түр завсарлага аваад байсан юм. Харин тус байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа...

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал боллоо
Өчигдөр, 14:03

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Татьяна Москальковой тус хурлыг удирдан явууллаа. Хурлын нээлтийн үеэр хатагтай Татьяна Москальковой тус Холбооны гишүүдийн харилцан хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглээд, энэ жилд хийсэн ажлын сайн туршлагаасаа хуваалцав....

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилт" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна
2018-11-13

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08:00–10:00 цагт "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно....

ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Евро Азийн хүний эрхийн сүлжээнд нэгдлээ
2018-11-12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо "Евро-Ази дахь хүний эрхийн хамгаалал: омбудсманы сайн туршлагыг хуваалцах нь” олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа. Мөн тус хурлын үеэр буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Оросын Холбооны Улсын Хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллах Санамж...

Тээвэрчдийн гэргий нарыг хүлээн авч уулзлаа
2018-11-5

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 05-нд Тээвэрчдийн гэргий нарын холбоо, "Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийсэнтэй холбоотойгоор тус үнэлгээнд тусгагдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, тээвэр,...

Төвийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-11-2

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 21 аймаг дахь төрийн албан хаагчдад "Жендэр ба Хүний эрх" сургалтыг явуулж байна....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК