"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо
2017-12-15

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг жилийн турш буюу 7-8 сараас бусад үед сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 онд  байдлаар хүний эрхийн өглөөний...

"Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
2017-12-15

Хүний эрхийн онолын судалгааг Монголд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрх” сэтгүүлийг 16 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Хүний эрхийн онол, арга зүйн сэтгүүлд маань хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд, хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийн бүтээлийг нийтлэх боломжтой байдаг бөгөөд 2017 оны 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа....

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлаа
2017-12-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар олон нийтийн лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулганыг урьж "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншууллаа. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болсон лекцээр шинээр мөрдөж буй...

Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр бүсчилсэн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо
2017-12-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн Суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш болон тус сангийн Монгол Улс дахь хөтөлбөр хариуцсан захирал Ч.Оюунгэрэл нарыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Фридрих Эбертийн Сангийн зүгээс Монгол Улсын хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Улсын Мэргэжлийн Хяналтын газартай хамтран хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хэрэгжүүлсэн бүсчилсэн сургалтууд...

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв
2017-12-13

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг"-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны хороо, Ажлын хэсэг хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь нээж, удирдан чиглүүлж хөтлөв. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны...

Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна
2017-12-12

Өнөөдөр хүн төрөлхтний хамгийн их хүсч, шаардаж буй эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, соён гэгээрэл зэрэг үнэт зүйлсийг дэлхийн бодлого боловсруулагчдын уулзалтын ширээнээс хүн төрөлхтний хойч үеийнхний гэр бүл, анги танхимд авчирч чадах хамгийн үр дүнтэй стратеги нь хүний эрхийн боловсрол юм. Хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний бүх эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, үндэс болохыг хүлээн зөвшөөрч, бүх түвшинд хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжиж, Хүний эрхийн боловсролын...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК