Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ
2017-10-25

Улаанбаатар хот доторх төмөр замын гарам орчмын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол гарах, улмаар хүний амь нас эрсдэх, иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэн талаарх судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлдээ тусгасан билээ. Энэ хүрээнд УИХ-аар шийдвэр гаргуулахаар "Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол,...

2018 оны төсвийн саналаа УИХ-д танилцууллаа
2017-10-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар 22.2 дахь хэсэгт "Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн Комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ. Энэ байдлаас үүдэн Комисс, түүний гишүүдийн бүрэн...

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийн асрах төв буюу "Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. ХЭҮК нь УИХ-д өргөн барьдаг энэ оны ээлжит "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 5 бүлэг эрхийн хүрээнд боловсруулж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлсэн бөгөөд үүний нэг нь "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж,...

Ж.Бямбадорж: Монголоос жирэмсэн гараад хилийн цаана төрчихөөд, хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй буцаж орж ирэх үзэгдэл байна
2017-10-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2017 оны 10 дугаар сарын 17-нд хүний эрхийн зарим асуудлаар "Өдрийн сонин"-д ярилцлага өглөө. Ярилцлагыг та бүхэнд толилуулж байна. -Хүний эрхийн 16 дахь илтгэлийг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан ч одоо хүртэл хэлэлцээгүй байна. Та сая (өчигдөр) Хүний эрхийн дэд хороонд уг илтгэлийн тухай танилцуулгадаа нэлээд ноцтой асуудлууд тусгасан тухай онцоллоо. Сүүлийн үед насанд хүрээгүй охидыг хүчиндэж, амь насыг нь...

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо
2017-10-17

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг УИХ-д илтгэдэг билээ. Энэ удаагийн ээлжит "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ. Тус илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаараа тус тус хэлэлцлээ. Хуралдааныг Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар даргалж, 6 гишүүний...

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
2017-10-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, хүний эрхийн дүн шинжилгээ, судалгаа хийж, сургалт зохион байгуулж байна. Аймаг, орон нутагт хүрээлэн буй орчин, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих ажил зохион байгуулах, орон нутгийн...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК