НҮБ-ын Тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа
2012-12-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар 2012 оны 12 дугаар сарын 06-нд Нэн ядуурал ба хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгч хатагтай Магдалена Сепулведаг хүлээн авч уулзав....

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн Олон Улсын зохицуулах Хорооны ээлжит бага хуралд оролцож байна
2012-11-7

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Дашдорж нар Йорданы Вант Улсын нийслэл Амман хотноо 2012 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохиогдож буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хуралд оролцож байна.  ...

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдлаа
2012-11-2

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь дэргэдээ Орон тооны бус зөвлөлийг 2006 оноос хойш тасралтгүй ажиллуулж байна. Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл нь хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг.  Тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал бүтэц юм...

“Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмж
2012-10-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулган болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй зохион байгуулсан билээ. Тус хурлаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна. ...

Бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэхээр НҮБ-ын шинжээч ажиллаж байна
2012-10-15

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд "Бизнес ба хүний эрхийн талаар баримтах үндсэн зарчмууд”-ыг шинэчлэн баталсан бөгөөд ингэснээр аливаа бизнесийн үйл ажиллагааны үр дүнд хүний эрх зөрчигдөх асуудлыг урьдчилан сэргийлэх зорилгоор үлс орнуудын түвшинд заавал мөрдөх стандартыг анх удаа боловсруулсан юм....

“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын хурал болно
2012-10-8

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан "Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулна....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК