“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа
2018-10-26

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн лекцийг Улсын дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт дэд профессор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, хууль зүйн ухааны доктор /Dr.jur./  Гочоогийн Банзрагч уншлаа....

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ
2018-10-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” [3.33 Mb]-ний үр дүнг танилцуулж байна. Энэхүү Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ....

Говийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
2018-10-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймагт ажилласан бол мөн тус аймагт 2018 оны 10 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг "Жендэр, хүний эрхийн сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна....

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээ
2018-10-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, тус үнэлгээний тайланг орон нутгийн засаг захиргаа, иргэд, бизнесийн байгууллага зэрэг оролцогч талуудад танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18, 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд зохион байгуулсан билээ....

“Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад оролцлоо
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Швейцарийн Женев хотноо болж буй Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалтад оролцлоо. "Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад 75 орны 500 төлөөлөгч оролцож буй бөгөөд салбарт тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцууллаа....

"Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах нь зүйтэй" гэдэгт санал нэгджээ
2018-10-22

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран "Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газар, ГХЯ, ХЗДХЯ, Улсын Ерөнхий Прокурорын Газар, ХЭҮК, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ зэрэг төрийн...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК