“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг Та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн лекц 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. ...

“Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хэлэлцүүллээ
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швед Улсын Байгаль орчны агентлагийн дэмжлэгтэйгээр "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г Бодлогын Инновацийн Хүрээлэнгээр хийлгүүлсэн юм. Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн төвд, 19-нд Цогтцэций суманд танилцуулга, сургалтыг тус тус зохион байгууллаа....

“Байгаль орчны засаглалын хөтөлбөр: Уул уурхайн засаглалд хүний эрх ба байгаль орчныг нэгтгэх нь” сэдэвт уулзалтад оролцож байна
2018-10-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд болох "Байгаль орчны засаглалын хөтөлбөр: Уул уурхайн засаглалд хүний эрх ба байгаль орчныг нэгтгэх нь” сэдэвт уулзалтад оролцож байна....

“Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна
2018-10-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 10-р сарын 18-ны өдрийн 08:00–10:00 цагт "Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд оролцоно. ...

"Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа
2018-10-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Шихихутаг их сургуультай хамтран 2018 оны 10 дугаар сарын 12-нд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Шихихутаг их сургуулийн захирал, профессор Д.Оюунцэцэг нар үг хэллээ....

"Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга бөгөөд үүнийг хэрэгжүүлж чадвал том алхам болно" гэв
2018-10-11

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын 13 дахь Олон улсын бага хурал 2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотноо болж байна. Энэ удаагийн хурал нь "Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, иргэний орон зайг өргөжүүлэх нь: Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд болж байна. Дэлхийн бүх бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид, хүний эрхийн хамгаалагчид, шинжээчид зэрэг 300 оролцогч...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК