Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс » Хуудас 4 Хүний эрхийн Үндэсний Коммис
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Сүхбаатар аймагт ажиллаж, “Нээлттэй өдөр” зохион байгуулж байна
2018-06-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт ажилласан бол 2018 оны 06 дугаар сарын 11-14-нд Сүхбаатар аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн болон Ажлын хэсэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэг нар тус аймгийн Засаг дарга болон...

"Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна
2018-06-8

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 08:00 – 10:00 цагт "Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд”сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно....

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулж байна
2018-06-8

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн Ажлын хэсэгт ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга нарыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хүний эрхийн сургалт, хяналт шалгалт явуулж, үнэлгээ...

“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа
2018-05-31

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарын Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис, Батноров, Норовлин суманд "Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа....

Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо
2018-05-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шведийн Вант Улсын Хүний наймаатай тэмцэх асуудал хариуцсан Элчин сайд Пер-Андерс Сүнессоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний наймааг таслан зогсоох чиглэлээрх хууль, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх орчин нөхцөл, хохирогч хамгаалал, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс...

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 15 дахь уулзалт болно
2018-05-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас жил тутам иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийн асуудлаар санал солилцдог уламжлалтай юм. Хүний эрхийн болон бусад салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй мэдээлэл солилцож хамтран ажиллах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэгтэй хэмээн ХЭҮК-ын удирдлагууд онцлон үзэж тус үйл ажиллагааг тогтмол зохион...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК