"Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна"
2018-11-23

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Мишэлл Бачэлэт 2018 оны Хүний эрхийн олон улсын өдөрт зориулан дараах мэндчилгээг илгээснийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна. Мэндчилгээ...

Азийн хүний эрхийн дээд форумд оролцож байна
2018-11-23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Узбекстан Улсын Самарканд хотноо 2018 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Азийн хүний эрхийн дээд хэмжээний форумд оролцож байна. "Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн үр дүн: цаг хугацаа ба бодит байдал” сэдвээр хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус арга хэмжээнд улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа бөгөөд хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх,...

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа
2018-11-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 22-нд "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдвээр зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгчээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож мэдээлэл хийлээ. ...

"Хүний эрхэд суурилсан бичил уурхай" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна
2018-11-22

"Хүний эрхэд суурилсан бичил уурхай" уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулж байгаа бөгөөд Швейцарын Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр 2015-2018 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын чиг хандлагыг хэлэлцүүлж байна. ...

Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багшийг "Хүний эрх" тэмдгээр шагналаа
2018-11-20

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг батлагдсаны 29 жилийн ой тохиож байна. Монгол Улс тус конвенцид нэгдэж ороод 28 жил болжээ. Тус өдрөөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шийдвэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн багш Готовын Пүрэвбаярыг боловсролын салбарт сэтгэл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллахын сацуу Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган өсвөр, залуу үеийг хүний эрхийн мэдрэмжтэй, хариуцлагатай, хүмүүнлэг...

“Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, видео шторкийн уралдаанд оролцохыг урьж байна
2018-11-20

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий "Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчид, иргэд, олон нийтийн дунд зарлаж байна....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК