Франц улсын Элчин Сайдын тэргүүн зөвлөх, Консул ноён Никола Лакотыг хүлээн авч уулзлаа
2018-11-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улс дахь Франц улсын Элчин Сайдын тэргүүн зөвлөх, Консул, хамтын ажиллагааны зөвлөх ноён Никола Лакотыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа болон БНФУ-ын хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо....

Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байна
2018-11-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комис нь 21 аймаг тус бүрт нэг нэг ажилтантай, тэдгээр ажилтнууд нь ХЭҮК-ын албан ёсны ажилтан төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчид байдаг билээ. Тэд 2018 оны 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд ХЭҮК-ын төв байранд цугларч, харилцан мэдээлэл, туршлага солилцож ажиллаж байна....

Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлээд байна
2018-11-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргадаг билээ. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-ын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2018 оны 11 сарын...

Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдлуудад ажиллагаа явуулж, зөвлөмж хүргүүллээ
2018-11-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцлийг арилгуулахаар зөвлөмж гаргадаг. Хяналт шалгалт болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллагаа явуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар...

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг УИХ хэлэлцэж тогтоолын төсөл батлахаар боллоо
2018-11-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их хуралд өргөн барьсан билээ. Тус илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороо түр завсарлага аваад байсан юм. Харин тус байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа...

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал боллоо
2018-11-14

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Татьяна Москальковой тус хурлыг удирдан явууллаа. Хурлын нээлтийн үеэр хатагтай Татьяна Москальковой тус Холбооны гишүүдийн харилцан хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглээд, энэ жилд хийсэн ажлын сайн туршлагаасаа хуваалцав....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК