“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын салбар зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн сургалт явуулж байна
2018-05-16

Иргэний нийгмийн байгууллагын хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран 2018 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд тус байгууллагын салбар зөвлөлүүдийн гишүүдэд сургалтыг зохион байгуулж байна....

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт зохион байгуулж байна
2018-05-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагын баримталж буй бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй, нийцтэй, чанартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, эмч,...

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Өмнөговь аймагт ажиллаж байна
2018-05-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж байна....

Өмнөговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна
2018-05-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 07-11-нд Өмнөговь аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна. Нээлттэй өдөр арга хэмжээнээс гадна тус аймаг дахь Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд, мөн тодорхой объектуудад хяналт, шалгалт хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөлд хүний эрхийн сургалт...

"Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна
2018-05-7

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт 2018 оны 05 дугаар сарын 24-нд "Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдвээр Нээлттэй нийгэм форумын байранд болох тул Та бүхнийг урьж байна. ...

Өмнөд Азид ял завших тохиолдлыг шийдвэрлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх тухай Катмандугийн Тунхаглалыг монгол хэлнээ орчууллаа
2018-05-4

2018 оны 4 дүгээр сарын 11     Бэрхшээлийг тодорхойлж, дэвшлээ үнэлэн, урагш хөгжих нь: Өмнөд Азид ял завших асуудлыг шийдвэрлэн, хүний эрхийг хэрэгжүүлэх нь сэдэвт Олон улсын бага хурал Балба улсын Катманду хотноо 2018 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдөр болов. Афганистан, Бангладеш, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан, Шри Ланк улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд болон Бутан улсын Эмэгтэйчүүдийн Үндэсний Комисс Балба Улсын Хүний эрхийн Үндэсний...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК