Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. Ийнхүү 2001 онд Монгол Улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдсан билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. 

Комисс нь 3 гишүүнээс бүрдэнэ. Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссын гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга  Улсын  Их Хуралд өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 6 жил, Комиссын даргыг Улсын Их Хурлын дарга санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал 3 жилийн хугацаагаар тус тус томилдог.

КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД:

  • Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд явуулж,
  • Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж,
  • Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.

КОМИССЫН БҮРЭН ЭРХ

  • Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах
  • Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах
  • Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх

Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой. 

Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.

Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Хуульд зааснаас  бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж,  байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

  • Жамсрангийн Бямбадорж, ХЭҮК-ын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор
  • Пүрэвийн Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор
  • Нанзадын Ганбаяр, ХЭҮК-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч 

ТҮҮХ

Монгол Улсын Их Хурлаар 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  байгуулагдсан түүхтэй. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хоёр дахь удаагийн томилгоог 2007 онд УИХ-аас явуулж, Комиссын даргаар Д. Солонго,  Комиссын гишүүнээр Ж. Дашдорж, П. Оюунчимэг нар  тус тус томилогдон ажиллаж байлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн гурав дахь томилгоог 2012 оны нэгдүгээр сард УИХ-аас явуулж, Комиссын гишүүнээр П.Оюунчимэг дахин, Н.Ганбаяр шинээр томилогдон ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Ж.Бямбадорж 2016 оны 11 дүгээр сард дахин томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай танилцахыг хүсвэл энд [173.4 Kb] дарна уу.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын алба

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын алба       
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь Ажлын албатай. 2001 оны 2 дугаар сарын 2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Комиссын ажлын алба байгуулагдсан. Ажлын албаны дүрмийг Комиссын дарга баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоодог. Комиссын Ажлын албаны ажилтнууд төрийн захиргааны албан хаагч байдаг. (Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй танилцахыг хүсвэл энд [227.33 Kb] дарна уу) Ажлын алба нь Комиссын тасралтгүй хэвийн жигд үйл ажиллагааг хангах, дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь үйлчлэх, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ажлын алба анх 12 албан хаагчийн орон тоотой байгуулагдаж байсан бол өдгөө гурван хэлтэстэй, нийт 46 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Чойжоогийн АЛТАНГЭРЭЛ Ажлын албаны дарга
Утас: 51-260284
Цахим шуудан: ch.altangerel@mn-nhrc.org
 
ГОМДОЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн дангаар буюу хамтарч Комисст гомдол гаргах эрхтэй.
Гомдлыг монгол хэлээр бичгээр, цахимаар, утсаар болон биечлэн гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлээр орчуулж, зохих журмын дагуу баталгаажуулсан байна.
Комисс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ. Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн зөрчлийг арилгуулахаар шаардлага, хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Мөн эрх нь зөрчигдсөн иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргагч болон гомдолд холбогдогчыг эвлэрүүлэх арга хэмжээг авна. Тус хэлтэс Комиссын гишүүд гомдол шийдвэрлэх, хяналт шалгалт хийхтэй холбоотой хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

1.Тогоохүүгийн ИХТАМИР - Хэлтсийн дарга
Утас: 51-262786
Цахим шуудан: t.ikhtamir@mn-nhrc.org
2. Лхагвасүрэнгийн ДҮГЭРСҮРЭН - Ахлах референт
Утас: 70000222
Цахим шуудан: l.dugersuren@mn-nhrc.org
3. Баянсуурийн НАНДИНЦЭЦЭГ - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт
Утас: 51-262971
Цахим шуудан: b.nandintsetseg@mn-nhrc.org

4. Галбадрахын УУГАНБААТАР - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт

Утас: 51-262971

Цахим шуудан: g.uuganbaatar@mn-nhrc.org 

5. Санжаагийн САЙХАНЖАРГАЛ - Гомдол хариуцсан референт 

Утас: 51-262971
Цахим шуудан: s.saikhanjargal@mn-nhrc.org

 

ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг.
Комиссын Ажлын албаны Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс нь хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах соёлыг төлөвшүүлэх, хүний эрхийн мониторинг, бодлогын судалгаа, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.1-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангана" гэж заасны дагуу хүний эрхийн мониторинг, судалгааг хийж байна.
Мөн албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, албан бус боловсролын хүрээнд явуулж буй хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг дэмжих, хамтран ажиллах, Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт явуулах, хүний эрхийн сурталчилгааны ажлыг олон төрөл, хэлбэрээр явуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хүний эрхийн асуудлыг сурталчлахад урамшуулах, дэмжих, хамтран ажиллах, Комиссын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг явуулж байна.
 
1. Ганхуягийн АГАР-ЭРДЭНЭ – Хэлтсийн дарга
Утас: 51-262902
Цахим шуудан: g.agarerdene@mn-nhrc.org
2. Цээхээгийн АДЪЯАХИШИГ – Ахлах референт
Утас: 51-262902
Цахим шуудан: ts.adiyakhishig@mn-nhrc.org
3. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ Ахлах референт
Утас: 51-262751
Цахим шуудан: z.unurjargal@mn-nhrc.org 
4. Чулуунбаатарын АРИУНАА – Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: ch.ariunaa@mn-nhrc.org
5. Загдаагийн БАДМААРАГ Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org
6. 
Хишгээгийн ЦЭЦГЭЭ - Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 51-262751
Цахим шуудан: kh.tsetsegee@mn-nhrc.org
7. Гантогтохын ЗОЛЗАЯА – Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: g.zolzaya@mn-nhrc.org
8. Бат-Эрдэнийн НОМИН – Түр орлон гүйцэтгэгч
Утас: 51-262752
Цахим шуудан: b.nomin@mn-nhrc.org

ЗАХИРГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Комиссын дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.
Мөн Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны протоколыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Комиссын дотоод ажлыг уялдуулах, хэвийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Комиссын дарга, гишүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, Ажлын албаны дотоод зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлдэг.
ХЭҮК-ын архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу хөтлөх, хадгалах ашиглуулах, Комиссын дарга, гишүүд ажлын аппаратын ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг.
Комиссын санхүүгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, тухайн оны төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу   үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, Комиссын удирдлагыг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах болон Комиссын даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр шуурхай хангаж, хөдөлмөр зохион байгуулалт, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэгтэй.
 
1. Өлзийсумъяагийн УНДРАХ - Хэлтсийн дарга
Утас: 51-262915
Цахим шуудан: u.undrakh@mn-nhrc.org 
2. Хүрэлбаатарын МӨНХЗУЛ - Ахлах референт
Утас: 51-262589
Цахим шуудан: kh.munkhzul@mn-nhrc.org
3. Төмөртогоогийн АРИУНАА - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 51-262915
Цахим шуудан: t.ariunaa@mn-nhrc.org

4. Эрдэнэбаатарын ТУУЛ - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 51-262915
Цахим шуудан: e.tuul@mn-nhrc.org
5. Эрдэнэбаатарын МӨНХЗУЛ - Дотоод ажил хариуцсан ажилтан
Утас: 51-262931
Цахим шуудан: e.munkhzul@mn-nhrc.org

6. Даваагийн НАНСАЛМАА - Дотоод ажил хариуцсан референт
Утас: 51-262931
Цахим шуудан: d.nansalmaa@mn-nhrc.org
7. Батмөнхийн МӨНХ-УНДРАА - Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан
Утас: 51-262931
Цахим шуудан: munkh-undraa@mn-nhrc.org
8. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Ахлах нягтлан бодогч, мэдээллийн технологи хариуцсан ажилтан
Утас: 51-262589
Цахим шуудан: s.narmandakh@mn-nhrc.org
9. Гансүхийн УЯНГА – Нярав
Утас: 70000444
Цахим шуудан: g.uyanga@mn-nhrc.org
10. Дамдинсүрэнгийн ХАЛИУНАА - Даргын туслах
Утас: 51-266506 
Цахим шуудан: d.khaliunaa@mn-nhrc.org
11. Норовын ОДОНТУЯА - Түр орлон гүйцэтгэгч
Утас: 51-262915 
Цахим шуудан: n.odontuya@mn-nhrc.org

ОРОН НУТАГ ДАХЬ АЖИЛТНУУД

1. АРХАНГАЙ АЙМАГ
Сүхбатын Мөнгөнзаяа - Референт
Утас: 70332122

Цахим шуудан: arkhangai@mn-nhrc.org


2. БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
Лхагвын Уранчимэг - Ахлах шинжээч
Утас: 70427322
Цахим шуудан: bayan-ulgii@mn-nhrc.org 

3. БАЯНХОНГОР АЙМАГ
Баярмагнайгийн СОДОНЦЭЦЭГ - Референт

Утас: 70442422
Цахим шуудан: bayankhongor@mn-nhrc.org

4. БУЛГАН АЙМАГ
Дагийгийн МӨНХСАЙХАН - Референт

Утас: 70342122
Цахим шуудан: bulgan@mn-nhrc.org

5. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Бадамын АРИУНЖАРГАЛ - Референт

Утас: 70484322
Цахим шуудан: govi-altai@mn-nhrc.org

6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Батаагийн НАРАНБААТАР - Референт

Утас: 70543422
Цахим шуудан: govisumber@mn-nhrc.org

7. ДАРХАН-УУЛ АЙМАГ
 Э.Болортуяа- Ахлах шинжээч

Утас: 70370722
Цахим шуудан: darkhan-uul@mn-nhrc.org

8. ДОРНОГОВЬ АЙМАГ
Чулуунбатын НАНДИН-ЭРДЭНЭ - Ахлах шинжээч

Утас: 70523422
Цахим шуудан: dornogovi@mn-nhrc.org   

9. ДОРНОД АЙМАГ
Дамдинсүрэнгийн ДУГАРСҮРЭН - Референт

Утас: 70582122
Цахим шуудан: dornod@mn-nhrc.org

10. ДУНДГОВЬ АЙМАГ
Төмөрбаатарын БАЯРЦЭЦЭГ – Референт

Утас: 70592622
Цахим шуудан: dundgovi@mn-nhrc.org

11. ЗАВХАН АЙМАГ
Чимэддоржийн НАРАНХҮҮ – Референт

Утас: 70462522
Цахим шуудан: zavkhan@mn-nhrc.org

12. ОРХОН АЙМАГ
Ёндонжамцын ЭРДЭНЭБОЛД – Референт

Утас: 70350522
Цахим шуудан: orkhon@mn-nhrc.org

13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Б.ОТГОНЖАРГАЛ – Ахлах шинжээч

Утас: 70322122
Цахим шуудан: uvurkhangai@mn-nhrc.org

14. ӨМНӨГОВЬ АЙМАГ
Ганбаатарын НАРАНГОО – Референт

Утас: 70530122
Цахим шуудан: umnugovi@mn-nhrc.org

15. СҮХБААТАР АЙМАГ
Хүрэлбаатарын НАРАНЦЭЦЭГ – Референт

Утас: 70510222
Цахим шуудан: sukhbaatar@mn-nhrc.org

16. СЭЛЭНГЭ АЙМАГ
Дашнямын ГАНТУЛГА – Ахлах шинжээч

Утас: 70362345
Цахим шуудан: selenge@mn-nhrc.org

17. ТӨВ АЙМАГ
Уртнасангийн ЧОЙЖИЛСҮРЭН – Ахлах шинжээч

Утас: 70272822
Цахим шуудан: tuv@mn-nhrc.org

18. УВС АЙМАГ
Ядамцоогийн ХОНГОРЗУЛ – Референт

Утас: 70453222
Цахим шуудан: uvs@mn-nhrc.org

19. ХОВД АЙМАГ
Ганхуягийн СОЛОНГО – Ахлах шинжээч

Цахим шуудан: khovd@mn-nhrc.org

20. ХӨВСГӨЛ АЙМАГ
Мөнхдэлгэрийн ТУНГАЛАГМӨРӨН – Референт

Утас: 70388022
Цахим шуудан: khuvsgul@mn-nhrc.org

21. ХЭНТИЙ АЙМАГ
Дагвын ЭРДЭНЭБАЯСГАЛАН – Ахлах шинжээч

Утас: 70562322
Цахим шуудан: khentii@mn-nhrc.org

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК