“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаатай Олон Улсын байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалт 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр "Тогтвортой хөгжлийн зорилтууд–Хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болсон бөгөөд уулзалтад НҮБ-ын Суурин Зохицуулагчийн ГазарДэлхийн Банк, НҮБ-ын Хүн амын Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АДРА олон улсын байгууллага, Гүүд Нэйборс ОУТББ, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, Мерси Кор, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Хүүхдийг Ивээх Сан, Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ТИКА, "Тэгш нийгэм холбоо” ТББ зэрэг байгууллагын 17 төлөөлөл оролцлоо.

Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2017 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг тэргүүлэн ажиллаж байгаа билээ. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ын даргын сонгуульт ажлыг хүлээн авсан өгсөн бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус хариуцлагатай үүргийг Афганистан Улсын Хүний эрхийн хараат бус Комиссын дарга, хатагтай, доктор Сима Самарт шилжүүлэн өгөв. Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ыг өнгөрсөн хугацаанд амжилттай сайн удирдан ажилласан хэмээн оролцогч гишүүн улсууд онцлон сайшааж үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал, хоёр жил тутмын бага хурлыг "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр амжилттай зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, зөв гольдролоор чиглүүлэн удирдаж ирснийг онцолжээ.Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв

Дотоод хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Дотоод хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар4.2.1. Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг 201оны 5 сарын 26 ны өдөр зохион байгуулав. Хурлаар Комиссын 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан, 2, 3-р улиралд ИНБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Комиссын Ажлын албаны дарга Ч. Алтангэрэл, Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийн талаар Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө. Ундрах нар тус тус танилцуулж, хүний эрхийн тулгамдаж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар гишүүд санал солилцсон болно. Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын энэ удаагийн илтгэлд тусгагдсан асуудлыг орон тооны бус зөвлөлийн гишүүд дэмжиж, өөр өөрсдийн чиглэл тус бүрийн хүрээнд төр засаг, олон нийтэд таниулан сурталчилах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.

4.2.3. "Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 1 дүгээр сарын 26-нд ЗХАХ зохион байгуулав. Уг уулзалтад 12 байгууллагын төлөөлөл оролцов.

Гадаад хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Гадаад хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар4.1.1. Ази Номхон Далайн Бүс нутгийн хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг даргалахтай холбоотой мэдээлэл харилцааг зохицуулах үүднээс АНДЧ-ны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пип Даргантай харилцаж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн статусын асуудал эрхэлсэн Комиссын 6 дугаар хуралд болон бусад үйл ажиллагаанд оролцох талаар цахим шуудангаар мэдээллээр хангав. Мөн АНДЧ-ын бүс нутгийн хурал даргалахтай холбоотой хурлын материалыг монгол хэл рүү орчуулав.

АНДЧ-ны Ажлын албатай харилцан ХЭҮК-ын дарга Ази Номхон Далайн Чуулганыг төлөөлөн 2017 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью Иорк хотод болох ХЭҮБДХ, НҮБХХ, ХЭДКГ-ын гурван талт уулзалтад оролцох зохицуулалтыг хийж, АНДЧ-ны зүгээс ХЭҮБДХ болон хурал зохион байгуулагч бусад талуудад тавих асуудлаар санал солилцов.

4.1.2. ХЭҮБДХ-ны 30 дугаар хуралд Комиссын дарга Ж.Бямбадорж оролцов. Бэлтгэл ажлын хүрээнд Шенгений виз авах, Швейцарийн Холбооны Улс дахь Элчин сайдын яаманд дэмжлэг хүсч албан бичиг хүргүүлэх, хурлын хөтөлбөр болон бусад материал, мөн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүүхдийн эрхийн чиглэлээр нэмэлт хуралд оролцох болсонтой холбогдох мэдээллийг монгол хэл рүү орчуулах зэрэг зохицуулалт хийж ХЭҮБДХ-ны 30 дугаар хурлынтухай цахим хуудсан дээр мэдээлэл оруулав.

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн (насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй гэх мэт) охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд,  бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сантай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллах буюу "хэрэгжүүлэгч түнш байгууллагын гэрээ”-г гарын үсэг зурж, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулсан бөгөөд 5 жилийн хугацаанд талууд хамтран ажиллах юм. Талууд дээрх гэрээний хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насны охидын эрхийг хамгаалах, дээрх чиглэлийн хүрээнд олон улсын хүний эрхийн тогтолцоо, гэрээний хороодоос Монгол Улсад хандаж өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар талаар хамтарч ажиллах юм. Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ САХИН ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ (2001-2017 он)


Хүний эрхийн Үндэсний Комиссоос бусад байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг

Үйл ажиллагааны зорилго, хамтын ажиллагааны чиглэл

Хугацаа

Тайлбар

(Он дарааллаар жагсаалтыг үйлдэв)

ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

1

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан

Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, тавих, сургалт сурталчилгаа, судалгааны ажил хийх, хүүхдийн эрхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах

2007.07.20

2011.12.31

 

дууссан

2

Шинэ Зеландын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хүний эрхийн соёлыг өөрсдийн бүс нутагт бий болгох адил үүрэг даалгавар хүлээсэн хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр нөлөөллийг бэхжүүлэхэд чиглэлээр мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах

2008.02.29

Дуусах хугацаа заагаагүй

3

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хоёр оронд шилжин суурьшихаар ирж байгаа болон шилжин суурьшиж байгаа хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор хамтран ажиллаж, санал солилцоно. Мөн хоёр оронд байгаа цагаач иргэд, гадаад ажиллагсад, бичиг баримтгүй хүмүүс, гадаадын иргэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах

2009.07.24

2011.07.24

 

 

2015.08.25

2018.08.25

 

Дууссан

 

 

эхэлсэн

4

АНУ-д төвтэй "FourD” болон "Хүний эрхийн төлөө залуучууд” байгууллагууд

"Хүний эрхийн төлөө залуучууд” байгууллага нь хүний эрхийн боловсрол, сургалтын материалуудыг дуу, дүрс бичлэг болон хэвлэмэл хэлбэрээр, цувралаар боловсруулж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг санаачлан өрнүүлдэг. ХЭҮК эдгээр багц сургалтын материалыг монгол хэлээр орчуулж, хэвлүүлэн сургалтад ашиглах, хамтран ажиллах

2013.08.

2015.08.

дууссан

5

Бүгд Найрамдах Хятад улс (Тайвань)-ын Хяналтын Юаны Хүний эрхийг Хамгаалах Хороо

Хоер талын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан тохиролцсон зарчимд үндэслэн

 

2015.05.12

2018.05.12

 

эхэлсэн

6

Мьянмар улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хоер талын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан тохиролцсон зарчимд үндэслэн

2015.08.27

2018.08.27

эхэлсэн

7

Данийн Хүний эрхийн Хүрээлэн

Хоер талын хамтын ажиллагааг тогтворжуулж, хөгжүүлэх харилцан тохиролцсон зарчимд үндэслэн

2016.03.23

2019.03.23

эхэлсэн

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

8

 

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2008.06.25 2011.06.25

Санамж бичгийг шинэчлэн байгуулав.

 

 

 

 

 

дууссан

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2011.06.27 2014.06.26

9

Хил хамгаалах Ерөнхий Газар

Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг улам бүр сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2010.12.10

2015.12.10

2015.12.18

2018.12.18

Хугацааг сунгана

10

Зэвсэгт хүчний Жанжин Штаб

Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хамтран зохион байгуулах

2010.12.10 2013.12.10

2014.11.24

2017.11.24

 

Хугацааг сунгана

11

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хоригдсон, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлох харьцах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2010.12.10 2013.12.10

2014.11.24

2017.11.24

 

Хугацааг сунгана

12

Цагдаагийн Ерөнхий Газар

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2011.03.25 2014.03.25

2014.11.24

2017.11.24

 

Хугацааг сунгана

13

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт чиг үүргээ хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ойлголт түгээх, хөдөлмөр нийгэм хамгаалал, боловсрол эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хамтарсан хяналт, шалгалт хийх

2011.03.25 2014.03.25

2016.10.20

2020.10.20

 

Дууссан

 

 

Эхэлсэн

14

Улсын Ерөнхий Прокурорын Газар

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, баривчлах, цагдан хорих, ял эдлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа аливаа илрэлүүдийг гаргахгүй байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах

2011.05.04 2013.05.04

 

дууссан

15

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар

Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй шалтгаан нөхцлийг арилгах, иргэд хуульд заасан эрхээ эдлэхэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах

2011.12.26 2013.12.26

 

дууссан

16

Хүүхдийн төлөө Газар

Хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, "Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт сурталчилгаа, хяналт, шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах

2012.01.18

2014.01.18

 

дуусан

 

 

 

 

17

 

 

 

 

Тахарын Ерөнхий газар

Гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, гэрч, хохирогч, яллагдагч, ялтнуудтай хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлон харьцах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Тахарын албаны ажилтан, албан хаагчдын хүний эрхийн ойлголтыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд чиглэнэ.

 

 

 

 

2014.11.24

2017.11.24

 

ИРГЭНИЙ НИЙГЭМ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД

 

 

 

 

 

18

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа, хяналт шалгалт, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах

2007.12.27 2010.11.30

Санамж бичгийг шинэчлэн байгуулав.

 

 

дууссан

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Монгол Улсын Иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх, хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, дэд бүтцийн салбарт хамтарсан хяналт, шалгалт хийх

2011.05.04 2014.05.01

 

19

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо

Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт хүний эрх эрх чөлөөг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, хяналт шалгалт хийх

2009.01.19 2010.11.30

 

дууссан

 

20

"Гадаадад ажиллах хүч илгээх төв” төрийн өмчит ХХК

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн шугамаар гадаад улс оронд хөдөлмөр эрхлэхийг буй Монгол Улсын иргэдэд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

2010.06

 

дууссан

 

 

21

 

 

Монголын Өмгөөлөгчдийн холбоо

Монгол улсын үндсэн хууль, ОУ-ын гэрээ конвенцоор баталгаажуулсан иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх

2017.04.21

2019.04.21

эхэлсэн

22

Хууль зүйн туслалцааны төв

Иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, иргэд, олон нийт, оролцогч талуудын ХЭ-ийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх

2017.07.03

эхэлсэн

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД

23

"Монгол Ньюс” ХХК

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөхүйц нөлөөллийн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран өрнүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүний эрхийн салбарт ойр дөт ажиллуулах зорилгоор хамтран ажиллах

2012.01.13 2013.01.15

 

дууссан

24

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүний эрхийн байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх

2012.02.15 2013.02.10

 

дууссан

25

"UBS” телевиз

Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сурталчлах үйл ажиллагаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах, сэтгүүлчдийг хүний эрхийн салбарт мэргэшүүлэх болон хүний эрхэд суурилсан хандлага бүхий нийгмийг цогцлоон бүрэлдүүлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоор дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, харилцан бие биенээ дэмжих хэлбэрээр хамтран ажиллах

2012.03.14 2013.03.14

 

дууссан

26

"TB 9” телевиз

Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сурталчлах үйл ажиллагаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах, сэтгүүлчдийг хүний эрхийн салбарт мэргэшүүлэх болон хүний эрхэд суурилсан хандлага бүхий нийгмийг цогцлоон бүрэлдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоор дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, харилцан бие биенээ дэмжих хэлбэрээр хамтран ажиллах

2012.03.14 2013.03.14

 

дууссан

27

Монголын Сэтгүүлчдийн эвлэл

Үндсэн хууль, МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалахүзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үйл ажилагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа аливаа илэрлүүдийг гаргахгүй байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хамтран ажиллах

2014.02.19

2016.02.19

 

 

ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭМЖИХ БҮЛЭГ

28-31

Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн сайн дурын "Хүний эрхийн дэмжих бүлэг”

Орон нутагт иргэдийг чадавхжуулах замаар сайн дурын "Хүний эрхийн дэмжих бүлэг”-ийг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах

2013.08.162014.08.16

 

дууссан

32

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн сайн дурын "Хүний эрхийн дэмжих бүлэг”

Орон нутагт иргэдийг чадавхжуулах замаар сайн дурын "Хүний эрхийн дэмжих бүлэг”-ийг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах

2014.01.02

2015.01.02

дууссан

33

Өмнөговь аймгийн ИТХ

Үндсэн хууль, МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ бусад хууль тогтоомжийг удирдлага болгон Өмнөговь аймгийн нийт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах

2014.11.14

2016.11.14

дууссан

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 2017 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад, дотоодын нийт 33 байгууллагатай Санамж бичиг байгуулан ажилласан, АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛНО.

Гурван талт түншлэлийн долоо дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө

Гурван талт түншлэлийн долоо дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын ГазарХЭҮБ-уудын Дэлхийн Холбоо нь байгууллага хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих, хүний болоод санхүүгийн нөөцийг өгөөжтэй, үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулахын тулд Гурван талт түншлэлийн уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулавХүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөөХүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Ойрхи Дорнодын хамгийн том мэдээллийн агентлаг болох Аль-Жазирад 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлага өглөө.

Дотоод хамтын ажиллагааны тайлан


ХЭҮК-ын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд үйл ажиллагааг төлөвлөгөө гарган зохион байгууллаа. "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” онол практикийн хурал зохион байгуулав. Уг 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК