Дагвын ЭРДЭНЭБАЯСГАЛАН - Ахлах шинжээч
Утас: 70562322
Цахим шуудан: khentii@mn-nhrc.org
Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сумын ЗДТГ-ын байрны I давхарт, 103 тоот өрөө

Хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь


Гариг

Цаг

Даваа

08:00-12:00

13:00-17:00

Мягмар

08:00-12:00

13:00-17:00

Лхагва

08:00-12:00

13:00-17:00

Пүрэв

08:00-12:00

13:00-17:00

Баасан

08:00-12:00

13:00-17:00

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг орон нутагт үнэлж байна
2019-01-31

Хүний эрх-Хөгжил төвийн салбар болох Хэнтий аймгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүд, төрийн байгууллага, ТББ-ын төлөөлөл бүхий ажлын хэсэг ТХЗорилтын 8 дахь зорилго буюу "Зохистой хөдөлмөр эдийн засгийн өсөлт"-ийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллага нь хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгааг таслан зогсооё энэ асуудлаас хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна, удирдлагуудыг үүнд анхаарлаа хандуулахыг уриалж 2019 оны 01-р...

Хэнтий аймаг дахь ажилтан 2018 оны ажлаараа тэргүүллээ
2018-12-26

ХЭҮКомиссын дотоодын сургалт 2018 оны 12-р сарын 19-21 хүртэл Улаанбаатар хотод явагдсан бөгөөд уг үйл ажиллагааны үеэр 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж танилцуулсан юм. Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан нь 2018 оны хийсэн ажлын үр дүнгээрээ бусад 21 аймгийн ажилтнуудыг манлайлж шилдгээр шалгарав. Өнгөрсөн онд нийтдээ өөрийн аймгаас гадна Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн сумдад хүний эрхийн боловсрол олгох ажил, хамтын ажиллагаа, гомдол хянан шалгах,...

Хан Хэнтий цогцолбор сургуулийн багш, ажилчид суралцав
2018-11-17

Хан Хэнтий цогцолбор сургуулийн багш, ажилчид 11-р сарын 01-ний өдөр "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр 1 цагийн сургалтыг авч хүний эрхийн мэдлэгээ нэмэгдүүллээ. Тэд орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалантай ялгаварлан гадуурхалт түүний үр дагаварын талаар хэлэлцүүлэг өрнүүлж идэвхтэй сургалтанд оролцож байсан юм. Уг сургалтанд 37 багш, ажилчид хамрагдаж хувь хүний хөгжил, эрүүл мэндийн чиглэлээр байгууллагуудаас сургалт авч ажлын байран дээрээ хөгжих эрхээ эдэлж байлаа....

Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
2018-11-17

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй 11 хуулийн байгууллагын хамтарсан "Нээлттэй өдөрлөг" 11-р сарын 02-ны өдөр аймгийн Биеийн тамир,спортын газарт амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээг 2018 оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн ЗДТГазар, Хууль, эрх зүйн хэлтэс бусад байгууллагуудтай хамтран олон байгууллагын төлөөллийг оролцуулсан сайхан арга хэмжээ болсон юм. Өдөрлөгийн үеэр ХЭҮКомиссын ажилтан Д.Эрдэнэбаясгалан нь Цагдаагийн газартай хамтран...

Хуульчдын холбоотой хамтран ажиллав
2018-11-17

Хэнтий аймгийн орон нутгийн ажилтан Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Болортунгалаг, Эрхзүйн туслалцааны төвийн өмгөөлөгч н.Амаржаргал нарын хамт Цагдаагийн газрын Баривчлах, саатуулах байранд байгаа 23 иргэнд хууль, эрх зүй, хүний эрхийн байгууллагын талаар мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Цаашид Хуульчдын холбооны салбар, Эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчтэй хамтран ажиллах юм....

Хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгт оролцоно
2018-10-31

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд өрх бүрийн хуулийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн нандин холбоог бэхжүүлэх, хүчирхийллээс гэр бүлийн гишүүн бүрийг хамгаалах "Гэр бүл-Хамгаалал”-ын сарын аяныг хуулийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтан тухайн үйл ажиллагааны хүрээнд 2018.11.02-ны өдөр БТСГ-ын А зааланд болох "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээнд оролцох юм. Уг үйл ажиллагаагаар 11 байгууллагын 50-н төрлийн үйлчилгээг нэг...

Бүсийн нийгмийн ажилтнуудад сургалт хийлээ
2018-10-23

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн баг, сургуулийн нийгмийн ажилтнуудын бүсийн сургалт 10-р сарын 18,18-ний өдрүүдэд Чингис цамхагийн сургалтын танхимд боллоо. Уг сургалтанд оролцогчдод Хэнтий аймаг дахь ажилтан Д.Эрдэнэбаясгалан "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр 2 цагийн сургалтыг хийв. Сургалтанд 40 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдсан юм....

Олон улсын охидын өдөр
2018-10-23

Чингис хотын ЕБС, МСҮТөвийн 250 гаруй охид "Олон улсын охидын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Нутгийн алхаа клубтэй орон нутгийн ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан хамтран зохион байгуулсан бөгөөд өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсох, тэдэнд сайхан дурсамж, түүхийг хуваалцах, аливаа зөрчлөөс хамгаалах, өөрчлөлтийн төлөөх дуу хоолой болох үйлсэд татан оролцуулах зорилготай байв. НҮБ-аас жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг дэлхий нийтэд охидын эрхийн талаар...

Улсын бүртгэлийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
2018-10-23

Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны үндсэн зарчим нь хүний эрхийг хөхүүлэн дэмжих юм. Энэ зарчмын дагуу орон нутгийн мэргэжилтэн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, ажилтнуудад "Төрийн үйлчилгээ ба хүний эрх", Жендэр сэдвээр сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд 12 ажилтан хамрагдаж, идэвхтэй оролцов. Тус байгууллага үйлчилгээгээ хүртээмжтэй байлгах үүднээс хүлээн авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд саадгүй байхаар тохижилт хийх шаардлагатай юм...

ГХБХБГазрын мэргэжилтнүүд жендэрийн тухай ойлголтоо нэмэгдүүллээ
2018-10-23

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд 2018 оны 10-р сарын 9-нд орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалантай хамтран "Жендэрийн эрх тэгш байдал" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус байгууллагын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Уламбаяр нь ХЭҮК-оос явуулсан жендэрийн бүсийн сургалтанд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн юм. Уг сургалтанд тус байгууллагын 11 ажилтан хамрагдаж мэдлэгээ нэмэгдүүллээ....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК