"Нарт хангай" төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-12-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа "Нарт хангай" хүүхдийн хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус төв нь Багахангай дүүрэгт байрладаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс эхлэн ажиллаж эхэлжээ. ...

"Ахмад настны эрх ба Төрийн үйлчилгээ" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна
2018-12-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08:00–10:00 цагт "Ахмад настны эрх ба Төрийн үйлчилгээ” сэдвээр "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцоно....

Хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудад ХЭҮК-оос Зөвлөмж хүргүүллээ
2018-12-12

Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг шинэ шатанд гаргах, арга барилаа шинэчлэх, хандлагаа өөрчлөн ажиллах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудад Зөвлөмжийг хүргүүллээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна. ...

ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо
2018-12-11

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер, улс төрийн ажилтан Хайди Хөршиди болон албаны бусад хүмүүс Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хэлтсийн дарга Т.Ихтамир нарыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч цаг үеийн тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал болон хүний наймааны...

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
2018-12-11

Хүний эрхийн Олон Улсын Өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол судалгаа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референтүүд Сонгинохайрхан дүүргийн алслагдмал 32 хороодод ажиллаж, иргэдэд хүний эрхийн сургалт явуулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байна. Тус хүний эрхийн өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжиж...

Хүний эрхийг дэмжигч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа
2018-12-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажилладаг, дэмжигч орон нутгийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагад талархал, дурсгалын зүйл гардуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэрлэсэн юм. ХЭҮК-ын талархал, шагналыг Дорноговь аймгийн "D" телевиз, Баян-Өлгий аймгийн "Саян” телевизэд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулан өглөө. ...

Хүний эрхийн идэвхтнүүдийг "Хүний эрхийн төлөө" тэмдэг, Жуух бичгээр шагналаа
2018-12-11

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цогц аяныг зохион байгуулж, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажиллагааг 2018 оны турш явуулж байгаа тухай мэдээлсээр байгаа билээ. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан ойн өдөр "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийгэмд үйлчлэх төрийн бус...

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь уулзалт эхэлж байна
2018-12-10

Хүний эрхийн зөрчлийг олж илрүүлэх, эрхээ шаардах зэрэг хүний эрхийн хамгаалагч хүчтэй дуу хоолой болохын хувьд иргэний нийгэм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл чухал байр эзэлнэ хэмээн Хүний эрхийн Үндэсний Комисс үздэг. Тийм ч учраас хагас жил тутамд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд, Ажлын алба иргэний нийгмийн байгууллагуудтай нүүр тулсан чөлөөт уулзалтыг тогтмол хийж ирсэн юм....

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээ
2018-12-10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг бүхий тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм....

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа
2018-12-10

Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК