» » » Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон, Булган аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон, Булган аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Орхон аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагууд, болон өмгөөллийн байгууллагын удирдлагатай уулзалт-ярилцлага хийснээр арга хэмжээ эхэллээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон, Булган аймагт ажиллаж байна

Мөн иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид болох аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, аймгийн Татварын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, ажилтнууд, хуулийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл нийт 120 орчим хүнд хүний эрхийн сургалт явуулж байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн дагуу Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байр, ШШГЕГ-ын харьяа Хорих 437 дугаар ангийн хүний эрхийн нөхцөл байдалтай танилцах юм. Мөн сүүлийн 3 жилд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан захирамж, тогтоол, шийдвэрт дүн шинжилгээ хийнэ.

Түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх болон байгаль орчин, уул уурхайн салбар дахь тулгамдаж буй асуудлаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж, холбогдох төрийн албан хаагчидтай уулзаж ярилцахаар төлөвлөөд байна.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд нутгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах тул нутгийн иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. (Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн ЁЭрдэнэболдтой холбоо барих утас: 70350522, цахим шуудан:orkhon@mn-nhrc.orgХаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны III байрны I давхарт байрлаж байна.)

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын шинжээч Д.Мөнхсайхантай 70342122 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл авна уу. (Цахим шуудан:bulgan@mn-nhrc.orgХаяг: Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны II давхарт)

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК