» » » “Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна

“Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна

Цагдаагийн Ерөнхий газрын харъяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан 25 ажилтанд багшлах дадлага ажил, "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь”, "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл”, "Хүүхдийн эрх”, "Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд гурван өдрийн сургалт явуулж, сургагч багшаар бэлтгэх юм.

“Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна
“Цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК