» » » "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар олон нийтийн лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулганыг урьж "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншуулахаар боллоо. Тус арга хэмжээ нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болох тул та бүхэн 51-262752 дугаарын утсаар, g.zolzaya@mn-nhrc.org хаягаар бүртгүүлнэ үү.  "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдэвт олон нийтийн лекцэд урьж байнаЛекцээр шинээр мөрдөж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиуд дахь хүний эрхийн зарим асуудлаар илтгэл тавьж, санал солилцоно.
Илтгэгчийн товч намтар
Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрдэнэбулган нь 1989-1994 онд МУИС-ийн НУФ-ын хуулийн ангид суралцан эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч бөгөөд 1994-1995 онд МУИС-ийн ХЗДС-ийн магистрантурт суралцан "Дээрэмдэх гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2012 онд МУИС-ийн ХЗС-ийн эрдмийн зөвлөлд "Дээрмийн гэмт хэргийн эрүүгийн эрхзүйн үндсэн асуудал: онол ба практик” сэдвээр Хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан дэд профессор юм. 

Тэрээр 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн дарга;

1995-2015 онд МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор;

2004-2005 онд МУИС-ийн ХЗС-ийн Сургалтын албаны эрхлэгч;

2012-2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;

2012-2015 онд МУИС-ийн ХЗС-ийн Ёс зүйн зөвлөх;

2013 оноос Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;

2015 оноос Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15-наас МУИС-ийн ХЗС-ийн захирал, МУИС-ийн ХЗС-ийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

Доктор, профессор Ж.Эрдэнэбулган "Монгол Улсын эрүүгийн эрх зүйн удиртгал”, "Хууль зүйн клиник”, "Гэмт хэргийн тухай тулгуур ойлголтууд”, "Эрүү, эрүүгийн процессын эрх зүй”, "Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”, "Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж” зэрэг 10 гаруй хамтын бүтээл, "Монгол улсын 2002 ба 2015 оны Эрүүгийн хуулийн харьцуулсан судлагаа”, "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”, "Дээрэмдэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал” зэрэг олон тооны бие даасан болон нэг сэдэвт бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн. 

Мөн Монгол, Герман, Орос хэл дээр 20 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, илтгэл, нийтлэл хэвлүүлсэн байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК