» » » Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдав

Баярмагнайн СОДОНЦЭЦЭГ -Референт
Утас: 70442422
Цахим шуудан: bayankhongor@mn-nhrc.org
Хаяг: Баянхонгор аймгийн ЗДТГ, хуучнаар иргэдийг хүлээн авах төвийн байранд

Хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь


Гариг

Цаг

Даваа

09:00-13:00

14:00-17:00

Мягмар

09:00-13:00

14:00-17:00

Лхагва

09:00-13:00

14:00-17:00

Пүрэв

09:00-13:00

14:00-17:00

Баасан

09:00-13:00

14:00-17:00

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдав

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдав Аймгийн засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн харилцаа цалин хөлсний үзлэгийг аймгийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 15-аас 10 сарын 30-ны хооронд нийт 10 салбарын 129 аж ахуйн нэгж байгууллагад хийжээ.

 Үзлэгт хамрагдсан байгууллагуудад 1417 ажилтан ажиллаж байгаагаас 830 нь эмэгтэй ажилтан байна. Эдгээрээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа 102, өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоод ажиллаж байгаа 32, хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн ажиллаж байна.

Үзлэгийн явцад нийтлэг гарч байгаа зөрчлүүд:

• Хөдөлмөрийн гэрээ хийдэггүй 57, хөдөлмөрийн дотоод журам батлаж мөрдүүлдэггүй 62, ХАБЭА-н хууль, стандартын хэрэгжилтийг хангаж ажилладагүй 58 байгууллага байна

• Зарим байгууллагууд хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтууд мөн нэмэгдэл хөлс олгох тухай ХТХ-ийн 50 дугаар зүйл, шөнийн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгох тухай 53, ээлжийн амралтын олговор олгох тухай 55 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлээгүй байв.

 Цалин хөлсний үзлэгийн дүнэлтийг 12 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, цаашид 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ талаар тусгаж ажиллахаар тогтлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК