» » » Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд Япон Улсын Токио хотноо 2017 оны 12 дугаар сарын 12-26-ны өдүүдэд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайлагч”сэдэвт сургалтад оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдлааМөн тус сургалтад "Монгол Улс дахь DET форум” төрийн бус байгууллагын 5 сургагч багш нар хамрагдсан байна. Сургалтаар Япон Улс дахь дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэгтэй биечлэн танилцаж, туршлага судлах боломжийг олгосноороо онцлог юм.

Манай улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан билээ. Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулиар хамгаалж буй хэдий ч, хуулийн хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, мэдээлэл, хүмүүсийн ойлголт, ухамсар зэрэг нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын хувьд учир дутагдалтай асуудал байсаар байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайлагч” сэдэвт сургалтад хамрагдсанаар цаашидхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр улам мэргэшин ажиллах боломж нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК