» » » “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-нээс талархал гардууллаа

“Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-нээс талархал гардууллаа

2018 оны 01 дүгээр сарын 11-нд "Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ” байгуулагдсаны 4 жилийн ойг тохиолдуулан тус сүлжээнээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгт талархсанаа илэрхийлж, Талархал гардууллаа.

“Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-нээс талархал гардууллаа

Уг талархалд "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Пүрэвийн Оюунчимэг танаа "Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ байгуулагдсаны 4 жилийн ойг тохиолдуулан "Орчин үеийн боолчлол” болох хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллаж ирсэн идэвх зүтгэлийг тань үнэлж энэхүү ТАЛАРХАЛ-ыг дурсгав. "Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээний 19 гишүүн байгууллагыг төлөөлөн Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн захирал, Элчин сайд Л.Эрдэнэчулуун, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа” гэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2007 оноос хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах бүсчилсэн сургалтууд, зөвлөгөөнийг зохион байгуулсан ба хууль боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулж, дээрх төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд уг ажлыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ахлан хариуцаж ажиллаж ирсэн юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК