» » » "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байнаТа бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаагийн уулзалт 201оны 1 дүгээр сарын 18ы өдрийн өглөө 08:00 – 10:00 цагт "Иргэний нийгэм ба ардчиллын үнэт зүйл", "Хувийн үнэт зүйл” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор "Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно. Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Оролцогчид: Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын референт

Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан

z.badmaarag@mn-nhrc.org

fellow@forum.mn

Утас: 262752 (51)

Утас: 313207 (128)


 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК