» » » "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр лекц уншина

"Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр лекц уншина

"Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр лекц уншина Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн лекц" цуврал арга хэмжээний 2018 оны анхны дугаар 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын Хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр хүний эрхийг хамгаалагч, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан оролцож, "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр лекц уншина. Уг лекцээр иргэний нийгэм, түүнд багтах этгээд, тэдний орон зай, НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсэг, тус тогтолцооноос шийдвэр гарахад иргэний нийгмийн төлөөлөл оролцох боломж, олон талын хамтын ажиллагааны талаар илтгэж, санал солилцох тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү лекц нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй. Гэхдээ суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон хийлгэх, эсвэл g.zolzaya@mn-nhrc.org хаягаар мэдээллээ илгээн бүртгүүлэх боломжтой.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК