» » » “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байнаХүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү чөлөөт арга хэмжээ нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. 
"Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 08:00–09:00 цагт "Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Нээлттэй Нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг оролцоно. Уулзалтад оролцогчдыг өглөөний цай, кофе, хөнгөн зуушаар дайлах ба манай арга хэмжээ хүн бүрт нээлттэй, ямар нэгэн төлбөр хураамжгүй билээ.
Оролцогчид: 
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын Референт 
Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org
Утас: 262752 (51)
Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан 
Цахим шуудан: fellow@forum.mn
Утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК