» » » “Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг зохион байгуулна

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг зохион байгуулна

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг зохион байгуулнаЖил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд монголчууд дэлхийн 100 гаруй орны иргэдтэй нэгэн зэрэг үзэл бодлоо олон улсад түгээх арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "For a Better World ”#unexpectedvoices уриан дор "Human Rights for Lifelong Education” буюу "Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол сэдвээр хийхээр төлөвлөөд байна. "Тоастмастерс Монгол” ТББ нь уг арга хэмжээг эх орондоо гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ удаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжин хамтран ажиллаж байна.  Өнөө жилийн арга хэмжээнд англи хэлээр үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй 30 илтгэгчийг бүртгэн оролцуулахаар шийдвэрлэж, нэг илтгэгчид 4-5 минут ярих боломж олгож байгаа ажээ. Дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг англи хэлээр зохион байгуулдаг "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийн хэвлэлийн түншээр New York Times сонин ажилладаг ба улс орон бүрийн арга хэмжээг Livestream Youtube онлайн сувгаар дэлхий дахинд нэгэн зэрэг дамжуулдаг. 

Хүмүүс амьдралдаа эерэг өөрчлөлт авчрах, бусдад сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан амьдрах орчныг цогцлооход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн оролцоо үнэ цэнэтэй гэсэн үзэл санаа нь тус арга хэмжээний үндсэн зорилго юм. Илтгэлийн өдөрлөгт нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр хүссэн хүн бүр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, төдийгүй нийгэм дэх нуугдмал, бугшмал зүйлийг илрүүлэх иргэдийн дуу хоолой, холбох гүүр, холбоог үүсгэдгээрээ онцлогтой. 

Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саймон Гибсон өдгөөгөөс 4 жилийн өмнө "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг анх санаачилж, түүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, хамрах хүрээ нь өссөөр байгаа ажээ. 

Уг арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 99108635, 99105652,99110322 дугаарын утсаар авна уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК