» » » “Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа

“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа

“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарын Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис, Батноров, Норовлин суманд "Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа.

Орон нутгийн сэтгүүлчдийн хүний эрхийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, бичил уул уурхай, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнууд, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны салбар зөвлөл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус сургалтад Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн болон ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн нийт 35 сэтгүүлч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймаг дахь ажилтнууд хамрагдав.

“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа
“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа
“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа
“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа
“Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” бүсчилсэн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллааУул уурхайн бүс нутаг дахь хүний эрхийн асуудлууд, хүний эрхийн зөрчлийг иргэдэд таниулах, хариуцлагатай, зохион байгуулалттай бичил уурхайн сайн жишээгсурталчлах, шударга олборлолтын гэрчилгээтэй олон улсад танигдсан бичил уурхайн холбоо, ТББ, нөхөрлөлийн үйл ажиллагааг танилцуулах замаар хууль, журамд нийцсэн бичил уурхайн ажиллагааг олон нийтэд ойлгуулахад бидний энэ удаагийн аялал, сургалт чиглэж байсан юм.

Сургалтын эхний 2 өдөр Чингис хотноо хүний эрхийн онол, ойлголт хичээлийг танхимын хэлбэрээр зохион байгуулсан бол сүүлийн өдрүүдэд Батноров сум, Бэрх тосгон дахь жонш олборлолтын бичил уурхайн талбай, Норовлин сум дахь алтны сайт дахь бичил уурхайчдын ажил, амьдралтай танилцаж сурвалжлав. Зүүн болон говийн бүсийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид, Улаанбаатар хотын "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд сургалтдаа идэвх, хичээл зүтгэлтэй оролцсон бөгөөд цаашид хүний эрхийн чиглэлээр, бичил уурхай дахь хүний эрхийн асуудлыг олон нийтэд таниулахаа илэрхийлж байсан юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарын Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран баруун болон хангайн бүсийн сэтгүүлчдэд зориулсан "Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх” сургалтыг 06 дугаар сарын 28-30-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК