» » » "Жендэр ба Хүний эрх" сургалтаар аймгуудын төрийн захиргааны албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэж эхэллээ

"Жендэр ба Хүний эрх" сургалтаар аймгуудын төрийн захиргааны албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэж эхэллээ

"Жендэр ба Хүний эрх" сургалтаар аймгуудын төрийн захиргааны албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэж эхэллээНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг аймгуудын төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн албан хаагчдад зориулсан "Жендэр ба хүний эрх" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг  2018 оны 06 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
"Жендэр ба Хүний эрх" сургалтаар аймгуудын төрийн захиргааны албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэж эхэллээ
"Жендэр ба Хүний эрх" сургалтаар аймгуудын төрийн захиргааны албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэж эхэллээ 
Манай Ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 11-15-нд Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад жендэрийн сургалтыг явуулж, 20 сургагч багш бэлтгэж байна. 
Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой уг сургалтыг 21 аймагт зохион байгуулах юм. Сургалтыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа Дорнод болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье. 

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК