» » » "Гэгээн нас" өсвөр насныханд зориулсан сургамжит бичлэг, зурагт ном хэвлэгдэн гарлаа

"Гэгээн нас" өсвөр насныханд зориулсан сургамжит бичлэг, зурагт ном хэвлэгдэн гарлаа

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хүний хөгжил, аюулгүй байдалтай холбоотой, нэн чухал асуудал юм. Дэлхий дахинд ялангуяа хөгжиж буй улс орнуудад амьдарч буй охид, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйтэй холбоотой өвчнөөр өвчлөх, өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн золиос болох, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчил юм.

Иймд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ялангуяа өсвөр насны охид, хөвгүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг, мэдээллийг албан болон албан бус боловсролоор дамжуулан тэдэнд хүргэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Гэгээн нас" видео болон зурагт номыг эрхлэн гаргалаа. Хүлээн авч үзнэ үү.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК