» » » ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөл орон нутаг дахь хүний эрхийн асуудалд түлхүү анхаарч ажиллана

ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөл орон нутаг дахь хүний эрхийн асуудалд түлхүү анхаарч ажиллана

ХЭҮК-ын Орон тооны бус зөвлөл орон нутаг дахь хүний эрхийн асуудалд түлхүү анхаарч ажилланаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Тус зөвлөл 2018 оны 07 дугаар сарын 02-нд хуралдлаа. Энэ удаагийн хурлаар ХЭҮК-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон ирэх гуравдугаар улирлын төлөвлөгөөний төсөл, УИХ-д өргөн барихаар зэхэж буй Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн тухай хуулийн төслийг гишүүдэд танилцуулав.

Орон тооны бус зөвлөлийн дарга, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг энэ оны эхний хагас жилийн хугацаанд хөдөө орон нутагт ажилласан тухайгаа танилцуулахын тзэрэгцээ орон тооны бус зөвлөлийн гишүүн бүр тус тусын хариуцсан эрхийн хүрээнд орон нутаг дахь хүний эрхийн асуудалд анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сануулсан юм. Хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцэж үзсэний үндсэн дээр ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүд хорих ангийн үйл ажиллагаатай танилцах, тува иргэдийн асуудлаар орон нутагт тодорхой төсөл хэрэгжүүлэх, Баян-Өлгий аймагт ажиллах, орон нутгийн иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллахаар боллоо. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК