» » » Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээ

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээ

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дүнг танилцуулах уулзалтыг тус аймгийн Цогтцэций суманд зохион байгуулав.

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээ
Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээ
Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлээТавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрх, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг задлан шинжилж, хүний эрхийн зөрчил, түүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх санал зөвлөмж боловсруулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлага ба байгаль орчны засаглал” төслийн хүрээнд энэхүү үнэлгээг хийсэн билээ.

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагад хүргүүлж, уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн хамгаалал, хүний эрхэд холбогдох эрхзүйн орчин, төр, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаа, иргэд хоорондын харилцаа, зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Үнэлгээг хийхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа, түүний нөлөөлөлд хамрагдах нутаг дэвсгэрт оршин сууж буй нутгийн иргэд, оршин суугчид, засаг захиргааны нэгж, бизнесийн байгууллагуудын хүрээнд дараах 4 бүлэг асуудалд анхаарлаа хандуулж гүйцэтгэсэн юм.Үүнд:

1. Тавантолгойн бүлэг орд дахь нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэд, ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж үнэлэх, ялангуяа уурхайн үйл ажиллагаанаас үүсэх тоосжилт, агаар, хөрс, усны зэрэг орчны бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэнд, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, эдгээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээний санал зөвлөмж гаргах:

2. Нүүрс олборлох, тээвэрлэх болон эдгээрт холбогдох бусад үйл ажиллагааны улмаас орон нутгийн иргэд, ялангуяа малчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх, уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сөрөг нөлөөллийг үнэлэх, уг асуудалд холбогдох хууль эрхзүй, бодлогын зохицуулалт, орон нутгийн түвшний хэрэгжилтийг үнэлэх:

3. Нүүрс тээвэрлэлтэд оролцож буй ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхийн хэрэгжилтийг үнэлэх, ялангуяа нүүрсний холын тээврийн жолооч нарт тулгамдаж буй нийгэм, хүний эрхийн эрсдлүүдийг тодорхойлох, авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний санал боловсруулж танилцуулах:

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жишээнд тулгуурлан хөдөлгөөнт хүн амын тоо огцом өссөнтэй холбоотойгоор сум, орон нутгийн түвшний нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн хүрэлцээ, орон нутгийн засаг захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, түүнээс гарч буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, үүнээс үүдэлтэйгээр гарч буй болон болзошгүй хүний эрхийн болон нийгмийн эрсдлүүдийг үнэлэх, гэмт хэрэг, аюулгүй байдал, эмзэг бүлгийн хүн амд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох зэрэг болно.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК