» » » Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс ньүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжихчиг үүргийг хэрэгжүүлдэг болно. Энэ хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтан, сэтгүүлчдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчилгүй нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. "Хэвлэл мэдээлэл ба Хүний эрх" бүсчилсэн сургалтыг Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл, Монголын Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоотой хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-28-нд Хэнтий аймгийн Чингис хот, Батноров, Норовлин суманд, 06 дугаар сарын 28-30-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус хийв.

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа

Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Төв зэрэг 10 аймаг, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд, нийт 43 сэтгүүлч хамрагдаж хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг авлаа. Мөн сургалтын үеэр Хэнтий болон Сэлэнгэ аймаг дахь бичил уурхайчдын ахуй амьдралтай биечлэн танилцаж, хүний эрхэд суурилсан, зохион байгуулалтад орсон бичил уурхайн сайн туршлагыг сурвалжилсан юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төвийн болон орон нутаг дахь ажилтнууд оролцооны аргад тулгуурлан явуулсан бөгөөд "Хүний эрхийн зөрчлийг танин мэдэхүй”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчмууд”, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба Хэвлэл мэдээлэл”, "Уул уурхай ба хүний эрх” сэдвээр хичээл заав.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК