» » » Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн байгууллагын олон талт оролцоог хангах, ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа болон тэнд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ удаагийн Ажлын хэсэгт ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хүүхдийн эрхийн асуудал хариуцсан болон бусад 6 гишүүн, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын төлөөлөл, ХЭҮК-ын Ажлын албаны ажилтнууд багтсан бөгөөд хуучин нэршлээр "Хүүхдийн хорих анги” буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын орчин нөхцлийг сайжруулах, хоригдож буй хүүхдүүдийн хөгжих болон бусад эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК