» » » Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээ

Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээ

Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээОхид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн боловсролын асуудалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс анхаарал хандуулж 2017-2018 онд иргэний нийгмийн байгууллагуудаар "Өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл, эрхийн судалгаа", "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн нөхцөл байдлын үнэлгээ" зэрэг судалгааг хийлгэсэн билээ.
Нээлттэй нийгэм форумтай хамтран сар бүр зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтын энэ сарын зочноор "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдэвт судалгааг гүйцэтгэгч багийн ахлагч, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны тэргүүн Б.Чулуундолгор, хүний эрхийн активист Б.Энхжаргал нарыг урьж оролцууллаа.
Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээ
Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээ2018 оны 09 дүгээр сарын 13-нд зохион байгуулсан тус уулзалтаар "Манай улсад урьд өмнө нь ийм төрлийн судалгааг хийж байсан удаагүй. Судалгаа тоо баримт нэгэнт байхгүй тул төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан энэ чиглэлээр ямар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох боломжгүй, бүрхэг явж ирсэн. Авч хэрэгжүүлэх арга зам нь тодорхой бус байсан асуудал, сэдвийг хөндлөө. Тус судалгааны үр дүнд гурван гол асуудлыг санал болгохоор багцлаад байна. Үүнд: нэгдүгээрт, мэдлэг ойлголт ба хүртээмжийн асуудал, хоёрдугаарт, эрх чөлөө, хувийн халдашгүй байдал, бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс ангид байх, гуравдугаарт, бие даан амьдрах эрх, орон гэр, гэр бүлийг хүндэтгэх явдал чухал байв" хэмээн судлаачид танилцууллаа.
Мөн тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудалд хамгийн гол тулгамдаж буй асуудлуудын нэг нь "хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс хөндлөнгийн хэн нэгэн, ялангуяа эмнэлгийн эмч, ажилтнууд дур мэдэн шийдвэр гаргах, тулган шаардах, жирэмслэлтийг таслан зогсоох, хамгаалах эм тариаг саналыг нь харгалзахгүйгээр шууд хэрэглэх тохиолдол цөөн биш байгаа нь эмзэглүүштэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголт төдийлэн хангалтгүй нь судалгааны явцад анзаарагдсан" зэрэг олон сонирхолтой тоо баримтыг дурдсан юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд асуудал тулгарч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэх хүчин зүйлсийн нэг нь ах дүү, ойр дотны хүмүүсийн харилцаа, хандлага болохыг судалгаагаар тогтоосон тухай өглөөний уулзалтын үеэр хөндөж байв.
"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүд, иргэд, оюутан залуусын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК