» » » "Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа

"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа

"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум байгууллагатай хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй "Хүний эрхийн олон нийтийн лекц" арга хэмжээний энэ удаагийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолтй, Ардын жүжигчин Намсрайн Сувд уригдан оролцож "Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдвээр лекц уншлаа.

"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа
"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа
"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа
"Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт лекц зохион байгууллаа2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болсон тус арга хэмжээнд хүний эрхийн чиглэлээр ажилладаг идэвхтэн, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Соёл, урлагийн их сургууль болон түүний харъяа сургуулийн оюутан, суралцагчид, багш нар оролцлоо.

Нийгмийг эрүүлжүүлэх, соёл, хүмүүжлийн хүчтэй зэвсгийн нэг нь урлаг бөгөөд урлагийн бүтээлээр дамжуулан хүн төрөлхтний түүхэнд, Монгол Улсын түүхэнд хэрхэн нөлөөлж ирсэн тухай, өнөөгийн хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх, иргэд, олон нийтийн санаа бодол, хүний эрхийн хандлага, мэдлэг, ойлголтод ямар нөлөө үзүүлж болох талаар нээлттэй ярилцсан тус лекцийн үеэр бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЛГБТ төв ТББ-ын төлөөллүүд Ардын жүжигчин Н.Сувдад бэлгийн цөөнхийн эрхийн сэдэвт жүжгийн зохиол гардуулж, хамтран ажиллах санал тавив.

Хүний эрхийн олон нийтийн лекцийн илтгэгчийн илтгэлд тулгуурлан оролцогчдоос цаашид хамтран ажиллах, урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдний хүний эрхийн хандлага, мэдрэмжийг сайжруулах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулах, хүний эрхийн зөрчил бүхий зарим бүтээлд хяналт тавих, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байх, хүний эрхийн асуудал хөндсөн урлагийн бүтээлийг дэмжих, санхүүжүүлэх зэрэг олон саналыг дэвшүүлж байлаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК