» » » Увс аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна

Увс аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна

Увс аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн Увс аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай, мөн нутгийн иргэдтэй уулзалт хийж, хуулийн байгууллагын ажилтнууд болон төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтнуудад хүний эрхийн сургалт явуулж, зарим объектуудад хүний эрхийн хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Мөн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа тул нутгийн иргэд Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзултай 70453222 дугаарын утсаар холбогдон хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах, гомдол гаргах боломжтой юм. Увс аймаг дахь манай ажилтны байнгын хаяг: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Ю.Цэдэнбалын талбайн дэргэд Централ оффисийн нэгдүгээр давхар.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК