» » » "Speaker-2018" уран илтгэлийн илтгэлийн тэмцээн зохион байгуулав

"Speaker-2018" уран илтгэлийн илтгэлийн тэмцээн зохион байгуулав

"Speaker-2018" уран илтгэлийн илтгэлийн тэмцээн зохион байгуулавМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ тус аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, залуучуудын хөгжлийг дэмжих аяны хүрээнд өсвөр үе, залуучуудын дунд уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Уралдааныг 2 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд уралдаанд Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III сургууль, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I, II, III сургууль, Айраг сумын сургуулийн сурагчид оролцлоо.

Оюутан залуучуудын насны ангилалд ЕБ-ын сургуулийн багш, АШУҮИС- ын оюутан, МУБИС-ын оюутнууд оролцож хүний эрхийн боловсрол ба эрхийн хэрэгжилт, өсвөр үе залуучуудын харилцаа хандлага, орон нутгийн хөгжил оруулах хувь нэмэр, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт ба тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Уралдаанд нийт 40 гаруй илтгэл ирүүлснээс насны ангилал тул бүрээс шилдэг 8 илтгэлийг шалгаруулж эцсийн шалгаруулалтад 16 илтгэгч оролцлоо. Хамтран ажилласан Залуучуудын хөгжлийн төв, шүүгч нартай болон идэвхтэй оролцсон өсвөр үе залуучууддаа маш баярлалаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК