» » » "Хэвлэл мэдээлэл ба ЛГБТИ хүний эрх" сэдвээр сургалт, мэдээлэл өгөв

"Хэвлэл мэдээлэл ба ЛГБТИ хүний эрх" сэдвээр сургалт, мэдээлэл өгөв

"Хэвлэл мэдээлэл ба ЛГБТИ хүний эрх" сэдвээр сургалт, мэдээлэл өгөвМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын 10 дугаар сарын уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 05-нд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл сэтгүүлчдэд хүний эрхийн зарим асуудлаар мэдээлэл өгч, ЛГБТ Төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо "Хэвлэл мэдээлэл ба ЛГБТИ хүний эрх" сэдвээр хичээл зааж, бэлгийн цөөнхийн тухай асуултуудад хариулт өгч харилцан ярилцлаа.

ЛГБТ Төв нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, 2009 оноос үйл ажиллагаа албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэсэн. Нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй ТББ бөгөөд тус төвийн төлөөлөл нь ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.

Тус төвөөс сэтгүүлчдэд зориулан хийсэн сургалтаар "Бэлгийн чиг баримжаа гэдэг нь бие махбод, хайр дурлал зүрх сэтгэлийн хувьд хэн нэгэнд татагдах хүний төрөлх мэдрэмж", "Хүйсийн баримжаа, илэрхийлэл гэдэг нь охин эсвэл хүү, эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээ мэдрэх хүний дотоод мэдрэхүй" гэсэн тодорхойлолтуудыг дэлгэрүүлэн тайлбарлаад зогсохгүй бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн байгууллагын хандлага, үүрэг, оролцоо, нөлөөлөл хэрхэн тусдаг тухай, сэтгэл зүйд нөлөөлөх байдал, ЛГБТИ хүний эрхийн асуудлаар нийтлэл, нэвтрүүлэх бэлтгэхдээ анхаарах асуудал зэрэг мэдээллийг өгсөн юм

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК