» » » “Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 10-р сарын 18-ны өдрийн 08:00–10:00 цагт "Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд оролцоно. 
Зорилго:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. 
Оролцогчид: 
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, утас: 262752 (51)
Нээлттэй нийгэм форум, утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК