» » » "Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах нь зүйтэй" гэдэгт санал нэгджээ

"Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах нь зүйтэй" гэдэгт санал нэгджээ

"Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах нь зүйтэй" гэдэгт санал нэгджээГадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран "Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газар, ГХЯ, ХЗДХЯ, Улсын Ерөнхий Прокурорын Газар, ХЭҮК, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ зэрэг төрийн байгууллагууд, Эмнести интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, холбогдох сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Монгол Улс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколд нэгдэж орсонтой холбоотойгоор Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах үүрэг хүлээж буй билээ. Уулзалтын үр дүнд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмын чиг үүргийг дэлхийн бусад улсуудын туршлагад үндэслэн хүний эрхийн үндэсний байгууллагад хариуцуулах, улмаар ХЗДХЯ-аас боловсруулж буй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэхүү зохицуулалтыг тусгахаар болов.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах үүргийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулах тухай асуудлыг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг хэлэлцээд тус илтгэлд тусгасан саналуудыг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан байдаг билээ. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК