» » » “Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн лекцийг Улсын дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт дэд профессор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, хууль зүйн ухааны доктор /Dr.jur./ 
Гочоогийн Банзрагч уншлаа.
“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа
“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр олон нийтийн лекц зохион байгууллаа 
Тус лекцээр эрх зүйт төр гэж юу болох, эрх зүйт төрийн нэг үндсэн шинж болох захиргааны хэргийн шүүх нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хэрхэн хамгаалдаг талаар сонирхолтой илтгэл тавилаа. 

Илтгэгчийн товч танилцуулга:

Г.Банзрагч МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Байротын их сургуулийг тус тус төгссөн. Захиргааны эрх зүй, эдийн засгийн захиргааны эрх зүй, захиргааны процессын эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг, 40 гаруй эрдэм шинжилгээний ном, сурах бичиг, өгүүлэл, илтгэл хэвлүүлсэн байна.
Одоо Улсын дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт дэд профессор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүнээр ажиллаж байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК