» » » "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилт" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилт" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилт" сэдэвт өглөөний уулзалтад урьж байнаХүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08:00–10:00 цагт "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцоно.

Зорилго:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Оролцогчид:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг

Хүний эрхийн үндэсний комиссын

Б.Үүрийнтуяа

Нээлттэй нийгэм форумын

Референт

хөтөлбөрийн туслах ажилтан

z.badmaarag@mn-nhrc.org

fellowship@forum.mn

 

Утас: 262752 (51)

Утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК