» » » “Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, видео шторкийн уралдаанд оролцохыг урьж байна

“Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, видео шторкийн уралдаанд оролцохыг урьж байна

“Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, видео шторкийн уралдаанд оролцохыг урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий "Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчид, иргэд, олон нийтийн дунд зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах агуулгыг илэрхийлсэн байна. Үүнд:

1.Би, бид өөрсдөө хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийг зөрчсөн үйлдлийг үл тэвчих, таслан зогсоох;

2.Хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, өөрийн хувь нэмрээ оруулсан байх;

3.Хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээсэн, уриалсан өнгө аясыг илтгэж байх.

Бүтээлд тавигдах шаардлага:

·Хүний эрхийн үндсэн зарчим, ёс зүйд нийцсэн, асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой, уран сэтгэмжит бүтээлбайх;

·Үндэсний хууль тогтоомжболон улсын гэрээ, конвенцид нийцсэн байх;

·Гэрэл зураг нь дижиталболон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу, JPG форматбайх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аасдээш үзүүлэлттэйбайна.

·Шторк нь 60 секундаас илүүгүй хэмжээтэй, дуу, дүрсний нягтаршил сайтай, үг үсгийн алдаа мадаггүй бичигдсэн бүтээл байна. Бүтээлд техник, технологийн дэвшлийг ашигласан бол давуу тал болно.

·Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг, дүрс бичлэгбайх ёстой бөгөөд байгууллага, болон бусдын оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй, эрхийн зөрчилгүй, өмнө нь зар сурталчилгаанд ашиглаагүй байх;

·Гэрэл зураг болон шторк нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалга агуулаагүй байх;

·Бүтээлийн нэр, тайлбарыг хавсаргах, тамга, тэмдэг тавиагүйбайх;

·Уралдаанд оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй.

Уралдаанд оролцогч хүний эрхийн дараах чиглэл бүрт хамаарах асуудлыг бүтээлдээ тусгасан байвал сайн. Үүнд:

·Халдашгүй дархан байх эрх

·Амьд явах эрх

·Иргэдийн мэдэх эрх

·Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

·Сонгох, сонгогдох эрх

·Өмчлөх эрх

·Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

·Сурч боловсрох эрх

·Хөдөлмөрлөх эрх

·Шүтэх, эс шүтэх эрх чөлөө

·Эд мөнгөний тусламж авах эрх

·Ядуурал ба хүний эрх

·Эрүүл мэндээ хамгаалуулах эрх

·Хохирогчийн эрх

·Хүний эрхийг хамгаалагчдын эрх

·Зүй зохистой хоол хүнсээр хангагдах эрх

·Ахмад настны эрх

·Хүүхдийн эрх

·Охид, эмэгтэйчүүдийн эрх

·Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх

·Үндэстний цөөнхийн эрх

·Бизнес ба хүний эрх

·Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх

·Жендэрийн тэгш эрх

·Бэлгийн цөөнхийн хүний эрхийн асуудал

·Авлига ба хүний эрх гэх мэт.

Зохион байгуулалт:

·Бүтээлийг тайлбарын хамтz.badmaarag@mn-nhrc.org, g.zolzaya@mn-nhrc.orgхаягаар, эсвэл "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” фэйсбүүк хуудсын чатаар явуулна. Мөн Монгол Улс, Улаанбаатар хот 15140, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, 5 давхар, 504 тоот шуудангаар илгээх болон дээрх хаягаар биечлэн авчирч өгөх ба уралдаанд ирүүлсэн бүтээлийг "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” фэйсбүүк хуудаст байршуулж, уншигч, үзэгчдийн хамгийн олон хандалт, дэмжлэг авсан бүтээлүүдийг шалгаруулах тул уралдаанд оролцогч нь тухайн хуудаст байршуулсан өөрийн бүтээлийг олон нийтэд түгээх, идэвхжүүлэлт хийж оролцоно.

·Уралдаанд ирүүлсэнбүтээлийг эргүүлж олгохгүй бөгөөд шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эзэмшиж, хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;

·Бүтээлийг 2018оны 12 дугаар сарын 04ийөдрийн16.00 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 511, 504 тоотод) хүлээн авна.

Шагналын сан:

Шагналыг Хүний эрхийн Олон Улсын өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд гардуулна.

Шторкийн төрөлд:

·Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг, тус бүр нэг

·Хоёрдугаар байр- өргөмжлөл, 600 000 төгрөг, тус бүр нэг

·Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг, тус бүр нэг

Гэрэл зургийн төрөлд:

·Нэгдүгээр байр-өргөмжлөл, 600 000 төгрөг, тус бүр нэг

·Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг, тус бүр нэг

·Гуравдугаар байр-өргөмжлөл, 250 000 төгрөг, тус бүр нэг

·Тусгай байр - өргөмжлөл, дурсгалын зүйл, 10 бүтээл шалгаруулна.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас:(976-51) – 262902, 80050100(Референт З.Бадмаараг);

(976-51) – 262751, 89020099 (Референт Г.Золзаяа);

Цахим шуудан:z.badmaarag@mn-nhrc.org

                   g.zolzaya@mn-nhrc.org

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК