» » » "Эдийн засгийн эрх чөлөө" сэдэвт хүний эрхийн лекцид урьж байна

"Эдийн засгийн эрх чөлөө" сэдэвт хүний эрхийн лекцид урьж байна

"Эдийн засгийн эрх чөлөө" сэдэвт хүний эрхийн лекцид урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй хүний эрхийн олон нийтийн лекц арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны 15 цагт "Эдийн засгийн эрх чөлөө" сэдвээр зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаагийн илтгэгч зочноор эдийн засагч, нийтлэлч, De facto нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Д.Жаргалсайханыг урьж оролцуулахаар боллоо. 

Энэ удаагийн лекцээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд заасан хүний өмчлөх эрх, 25 дугаар зүйлд заасан хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам, шийдлийн талаар илтгэж, санал солилцох болно. Лекц үнэ төлбөргүй бөгөөд Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болох бөгөөд ямар нэгэн хураамжгүй авдаггүйгээрээ онцлог юм.

Тус лекцид оролцохыг хүсвэл 51-262752 дугаарын утсаар холбоо барих, эсвэл g.zolzaya@mn-nhrc.org

цахим шуудангаар бүртгүүлнэ үү.  

Илтгэгч Дамбадаржаагийн Жаргалсайханы товч танилцуулга

Д.Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг бөгөөд De Facto нэртэй теле ярилцлагын хөтлөгч, ‘Дефакто Тойм’ 7 хоног тутмын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Тэрбээр Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн бакалавр, Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн СургуулийнБизнес Удирдлагын Мастер хамгаалсан, санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан.

Хас Лизинг компанийн гүйцэтгэх захирал, Капитал банкны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга, Жуулчин Компанийн дэд захирал, Монгол Газрын тос компанийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК