» » » "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно

"Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно

"Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болноМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яам хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал зохион байгуулна. Хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ, УЕПГ, ШШГЕГ, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын сайн туршлага", "Жендэрээс үүдэлтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа", "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаа", "Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа", "Гэр бүлийн хүчирхийлэл, өнөөгийн байдал", "Жендэрээс үүдэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтын тогтолцоо" зэрэг сэдвээр илтгэл тавина. 
Тус арга хэмжээ Хууль сахиулах их сургуулийн "Эрдмийн танхим"-д болно. Хурлын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51-262751, 51-262902 дугаарын утсаар лавлана уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК