» » » Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд "Хүний эрхийн өдөрлөг" зохион байгуулж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд "Хүний эрхийн өдөрлөг" зохион байгуулж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд "Хүний эрхийн өдөрлөг" зохион байгуулж байнаУлаанбаатар хотын хүн ам олноор суурьшсан дүүргүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 32 хороонд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг "Хүний эрхийн өдөрлөг" арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 06-наа эхлэн зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хүний эрхийн сургалт явуулж, хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, иргэдийг эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг, шаарддаг болгоход суралцуулах, мэдлэг ойлголт олгоход голлож ажиллах юм. Өдөрлөг 4 өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээг Хүний эрхийн Олон Улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ойн кампанит аяны хүрээнд зохион байгуулж байна.  

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК