» » » "Хүний эрх" сэтгүүл олон улсын стандарт ISSN дугаартай боллоо

"Хүний эрх" сэтгүүл олон улсын стандарт ISSN дугаартай боллоо

"Хүний эрх" сэтгүүл олон улсын стандарт ISSN дугаартай боллооМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 17 дахь жилдээ эрхлэн гаргаж буй "Хүний эрх" сэтгүүл нь хүний эрхийн онолын судалгааг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийг зорьдог билээ. Тус сэтгүүл 2018 оны 12 дугаар сард International Standard Serial Number(ISSN) буюу Олон улсын стандарт дугаартай боллоо. Энэхүү дугаарыг ISSN Олон улсын төвөөс олгодог бөгөөд үүнд бүртгүүлснээр дэлхий нийтэд түгээгдэж буй 2 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээгдэхүүний сан хөмрөгт "Хүний эрх" сэтгүүл багтаж, хадгалагдах боломж нээгдэж байна. Ингэснээр олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэгдэх төдийгүй дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачдад мэдээлэл хүрэх, ашиглах, захиалах зэрэг олон давуу тал бий боллоо. Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиуд ISSNдугаартай хэвлэлд нийтлэгдсэн өгүүллийг эрдэм шинжилгээний чанартай тооцдог ач холбогдолтой.

"Хүний эрх" сэтгүүл нь ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаартай болсон бөгөөд дэлхийн аль ч улсын номын сангаас тус сэтгүүлийн талаарх мэдээллийг авах боломжтойгоороо онцлог юм. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК