» » » ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээ

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээ

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг бүхий тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.
ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээ
ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааг дүгнэлээОрон тооны бус зөвлөлийн даргаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ажилладаг бөгөөд тус зөвлөлийн бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөлөл байдгаараа онцлогтой. Хүний эрхийн Олон Улсын өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус зөвлөл хуралдаж, 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.
ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүд:
1. Хүүхдийн эрх – Б.Жавзанхүү (Хүүхдийн эрхийн Сургалт, судалгааны төвийн захирал)
2. Эмэгтэйчүүдийн эрх-Б.Золзаяа (Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын захирал)
3. Эрэгтэйчүүдийн эрх–М.Чинзориг (Монголын Эрэгтэйчүүдийн холбооны хүний эрхийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн)
4. Залуучуудын эрх – Ч.Ундрах (Гүнж төвийн захирал)
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх – Д.Гэрэл (Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч)
6. Эрүүл мэнд, нөхөн үржихүйн – Д.Мягмардорж (Залуу, эрүүл мэнд төв ТББ-ын гүйцэтгэх захирал)
7. Байгаль орчин, уул уурхай ба хүний эрх-Д.Эрдэнэчимэг (Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер)
8. Ахмад настны эрх – П.Бямбацэрэн (Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч, Ажлын албаны дарга)
9. Боловсрол ба хүний эрх-Д.Тунгалаг (Бүх нийтийн боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний Эвслийн ерөнхий зохицуулагч)
10. Үндэстний цөөнхийн эрх–С.Айнагүл (Казах эмэгтэйчүүдийн "Арулар” холбооны тэргүүн)
11. Үндэстний цөөнхийн эрх-Г.Галтайхүү (Галсан сангийн тэргүүн)
12. ЛГБТ хүмүүсийн эрх-Д.Мөнхтуяа (ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал)
13. Хорих байгууллага дахь хүний эрх – Б.Алтантуяа (Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал)
14. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо – Ц.Отгонтунгалаг (МҮЭ-ийн хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга)
15. Монголын ажил олгогч эздний нэгдсэн холбоо – Д.Нармандах (МАОЭНХ-ы ерөнхийлөгчийн зөвлөх)
16. Эрдэм шинжилгээний байгууллага – Б.Баярт (Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич)
17. Хэвлэл мэдээлэл ба хүний эрх – Х.Батхишиг (Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч)
18. Шашны байгууллага – С.Дэмбэрэл (МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш)
19. Олон улсын байгууллага – С.Цэцгээ (Дэлхийн зөн – Монгол ОУБ-ын хүүхэд хамгааллын техникийн багийн менежер)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК