» » » "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь уулзалт эхэлж байна

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь уулзалт эхэлж байна

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь уулзалт эхэлж байнаХүний эрхийн зөрчлийг олж илрүүлэх, эрхээ шаардах зэрэг хүний эрхийн хамгаалагч хүчтэй дуу хоолой болохын хувьд иргэний нийгэм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл чухал байр эзэлнэ хэмээн Хүний эрхийн Үндэсний Комисс үздэг. Тийм ч учраас хагас жил тутамд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд, Ажлын алба иргэний нийгмийн байгууллагуудтай нүүр тулсан чөлөөт уулзалтыг тогтмол хийж ирсэн юм.

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" 16 дахь ээлжит уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож "Хүний эрхийн түгээмэл тунхаглал 70 жилийн ой: ололт, амжилт, сорилт, бэрхшээл", "ХЭҮК-ын 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 оны төлөвлөгөөний төсөл", "Иргэний нийгмийн байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 онд анхаарч ажиллах чиглэл", "Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Монгол хэлнээ буулган түгээн дэлгэрүүлсэн нь" зэрэг сэдвээр мэдээлэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК