» » » ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо

ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо

ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлооАмерикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер, улс төрийн ажилтан Хайди Хөршиди болон албаны бусад хүмүүс Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хэлтсийн дарга Т.Ихтамир нарыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч цаг үеийн тулгамдаж буй хүний эрхийн асуудлаарялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал болон хүний наймааны асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.

Хэргийг түр хамаарагч ноён Мануэл Микаллер уулзалтын эхэндээ Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар адилхан зарчим баримталдаг бөгөөд Энэтхэг, Номхон Далайн бүс нутагт АНУ-аас анхаарлаа хандуулан ажилладаг улсуудын нэг нь Монгол улс болохыг дурдахын зэрэгцээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр гаргадаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл" болон бусад мэдээлэл нь ихээхэн тустай эх сурвалж байдагт талархал илэрхийлээд хүний эрхийг хөхиүлэн дэмжих явдал нь АНУ-ын гадаад бодлогын нэг цөм болохыг цохон тэмдэглэв.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хүний эрхийг хөхиүлэн дэмжиж, хамгаалахад иргэний нийгмийн оролцоо чухал ач холбогдолтой болохыг онцлохын сацуу Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийн төслийг ХЭҮК-оос санаачлан Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч боловсруулсан талаар дурдавЦаашид ч ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх замаар нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллах болно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК